Tuesday, May 21, 2013

CVP буюу Зардал тоо хэмжээ ашгийн хамаарлын шинжилгээ


Зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ
Зардал-тоо хэмжээ-ашгийн хамаалын шинжилгээг шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллээр удирдлагыг хангах хамгийн өргөн тархсан арга хэрэгсэл гэж үздэг. Борлуулах үнэ, үйлдвэрлэх, борлуулах хэмжээний зардал, өртөг, ашгийн харилцан хамаарлыг системтэйгээр судлахыг CVP-шинжилгээ гэнэ. Зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ нь иж бүрэн шинж чанартай байдаг.Энэ арга нь байгууллагын үйл ажиллагааны хэмжээ, түүнд хамаарах зардал, орлого, ашгийн өөрчлөлтийн үр дүнг нэгтгэн харуулдаг.
Ахиуц орлого, ахиуц орлогын харьцаа
CVP-нэг хамаарал нь ахиуц орлого юм. Борлуулалтаас хувьсах зардлыг хассаныг ахиуц орлого мөн хувиар илэрхийлснийг ахиуц орлогийн харьцаа гэнэ. Энэ нь борлуулалтын нэг төгрөгт ногдох тогтмол зардал бар үйл ажиллагааны ашгийн нийлбэр байдаг.
Нэгжийн АО=Нэгж үнэ-Нэгжид ноогдох VC=FC+Ашиг
АОХ
=борлуулалт-хувьсах зардал/борлуулат
Нэгжийн АО-ыг хугарлын цэгийн зорилтот ашгийг олох зорилгоор шаардлагатай тоо хэмжээг тодорхойлоход ашигладаг.
Хугарлын цэгийн шинжилгээ (BEP)
Аливаа үйл ажиллагаа эрхлэх явуулахад ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангаж чадаж байна гэдгийг тодорхойлох шаардлагатай байдаг. Үүний тулд гаргаж байгаа зардлуудыг нөхөж болохуйц үйл ажиллагааны түвшин хаана байгааг тодорхойлох шаардлагатай
Хугарлын цэгийг тооцох үндсэн тэнцэтгэл нь зардлын зохион байгуулалтын үндсэн дээр гаргасан орлогын тайлан болох бөгөөд энэ тэнцэтгэл нь:
    Борлуулалт=VC+FC+ашиг
BEP (нэг төрлийн бүтээгдэхүүн дээр)
Хугарлын цэг дээрх борлуулалтын орлого
            БО(BEP)=FC/АО харьцаа
Хүлээгдэж байгаа үйл ажиллагааны цэвэр орлого тодорхой болсон үед борлуулах тоо хэмжээ BEP олох
             Q=FC+ҮАЦО/P-VC
  
BEP (олон төрлийн бүтээгдэхүүн дээр)
Практикт ихэнх компаниуд нэгээс дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир энэ нь зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ хийхэд нилээд төвөгтэй болгодог. Тийм учраас олон төрлийн бүтээгдэхүүн дээрх BEP ашигладаг. BEP(олон төрөлийн) олохын тулд эхлээд багцын ахиуц орлогыг тооцох шаардлагатай.
Хугарлын цэг=Нийт тогтмол зардал/Багцын ахиуц орлого
ХАМГААЛАЛТЫН ОРЛОГО
Төсөвлөсөн борлуулалтын орлого ба хугарлын цэгийн борлуулалтын орлогын зөрүүг хамгаалалтын орлого буюу аюулгүйн хязгаар гэнэ. Хамгаалалтын орлого нь удирдлагад байгууллагын төсөвлөсөн үйл ажиллагаа хугарлын цэгт хэр зэрэг ойрхон байгааг мэдрүүлэнэ.
            Хам.орлого=БО-БО(BEP)
Үйл ажиллагааны хөшүүрэг
Байгууллагын зардлын бүтцэд тогтмол зардлын эзлэх хувийг үйл ажиллагааны хөшүүргэ гэнэ. Тогтмол зардлын харьцаа их, хувьсах зардлын харьцаа бага , ахиуц орлогын хэмжээ өндөр байвал үйл ажиллагааны хөшүүргэ их байна.Үйл ажиллагааны хөшүүргийг хэмжих нь:
Үйл ажиллагааны хөшүүрэг=БО-VC/БО-VC-FC=АО/ҮАО
Үйл ажиллагааны хөшүүрэг нь борлуулалтын орлогын өсөлтийн харьцаа үйл ажиллагааны цэвэр орлогод хэрхэн нөлөөлөхийг харуулдаг. Өөрөөр хэлбэл хувьсах болон тогтмол оновчтой харьцааг илэрхийлэхийг зорьдог.

1 comment: